Найман хөлөлийн ерөнхий төлөв

ГAЛ суудалд суувал маш сайн. Энэ жилдээ улаан өнгийн эд, мал адгуус, амьтны арьс үс шинээр авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Уналга, унаа тэрэгнээс гэмтэхээс болгоомжил.

эр1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
эм1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Анхаарах цаг нь: өвс шарлах үе, намрын адаг сард буюу X/07-XI/03 хооронд анхаар.

Эрүүл мэндийн талаас: Толгой, цээжин бие өвдөхөөс сэргийл.

ШOPOO суудалд суувал сайн. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт, мөнгө, зэс төмөр авахыг цээрлэ. Улаан хонины мах, чононд бариулсан малын мах идэж болохгүй. Бэлэвсэрсэн эмэгтэйн идээнээс сэргийл. Газар ухах, чулуу ховхлох, оршуулгын газар очих, дархны үйл хийхийг цээрлэ. Газар усны хорлол, үхсэн амьтны бузраас цээрлэ.

эр1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
эм1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Анхаарах цаг нь: жалга, суваг, шуудууны ирмэг бараантах, цас хайлах үед анхаар. Мөн жилийн дунд ба газар хөлдөх үед анхаар.

Эрүүл мэндийн талаас: Толгой, цээжин бие өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ТӨМӨР суудалд суувал сайн. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт гэх мэт төмөр эдлэлээс гэмтэхээс болгоомжил.

эр, эм1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Анхаарах цаг нь: Гол мөрөнгийн ус зайрмагтан хөлдөх үе. Мөн гахай сар буюу XI/05-XII/04 хооронд, бич сар буюу VIII/09-IX/07 хооронд аливаад анхаарах.

Эрүүл мэндийн талаас: Уушги, зүрх, гэдэсний өвчин, яс бэртэх өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ОГТОРГУЙ суудалд суувал маш муу. Энэ жилдээ шар өнгийн эд, цагаан унаа, нохой, авах, тарваганы махнаас сэргийл. Зэс төмөр, хуримын эд авч болохгүй. Аливаа өндөр зүйлээс унаж гэмтэхээс болгоомжил.

эр1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
эм1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Анхаарах цаг нь: Өвлийн цагт барцадтай тул анхаарах, ялангуяа газар хөлдөх цагт.

Эрүүл мэндийн талаас: Сэтгэл хямарч, өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

УС суудалд суувал маш сайн. Энэ жилдээ хар, шар өнгийн эд шинээр авахгүй, гахай, загасны мах болон усанд үхсэн малын мах идэхийг цээрлэ. Мөн.ураг барилдах, хуурай ах дүү болоцохыг цээрлэ. Лус савдаг, усны аюулаас сэрэмжил.

эр1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
эм1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Анхаарах цаг нь: Ус үерлэх үед анхаар. Морь сар буюу VI/11-VII/09 хооронд болгоомжил.

Эрүүл мэндийн талаас: Бөөр, гэдэс, сав, үе мөч өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

УУЛ суудалд суувал муу. Энэ жилдээ ан гөрөө хийх, бохир идээ, нойтон мод огтлох, хар малгай хувцас өмсөхөөс болгоомжил. Зэр зэвсэг бүү ав.

эр1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
эм1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Анхаарах цаг нь: Өвс хатах, газар хөлдөх үе.

Эрүүл мэндийн талаас: Цангах, үс унах, яр шархны өвчнөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

МОД суудалд суувал муу. Энэ жилдээ мод хугалах, хутга мэснээс гэмтэх, хөх өнгийн эд авах, гөрөөсний мах идэхээс сэргийл. Хэл ам, хэрүүл маргаан хийхээс болгоомжил.

эр, эм1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Анхаарах цаг нь: Мод гөлөглөх болон шарлах үеэр болгоомтой байх.

Эрүүл мэндийн талаас: өвдөхөөс сэргийл.Элэг цөс, гэдэс, яр, хөлний өвчнөөс сэргийлэх.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ХИЙ суудалд суувал маш муу. Энэ жилдээ шар өнгийн эд шинээр авах, Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Савдаг буюу газрын эзний хорлол, салхинаас гэмтэхээс болгоомжил.

эр1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
эм1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Анхаарах цаг нь: Хавар, намар ба үхэр сар буюу I/03-II/02 хооронд анхаар.

Эрүүл мэндийн талаас: Чих, мэдрэлийн өвчин, мэдрэлийн ядаргаа, зүрх өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

Онцгойлох өдрийн үрийн тухай

Балжинням (цогийн наран), Дашнямтай (өлзийн наран) өдөр алив үйл бүтэх сайн. Эл өдрүүдэд хохимой өдөр тэргүүтэн газрын эздийн гүйлт таарсан ч гэм хо болохгүй хэмээн гол шүнгүүдэд номлосон.

Модон хохимой өдөр балгадын үйлийн эхлэл тавих, шинээр шүтээн босгох , амьлуулах, бэр авах, төлгө үзүүлэх, дарцаг хийсгэх, эд малыг гадагш өгөх, хүү сангийн ам нээх, хүүр гаргах, хөрөнгө талбих тэргүүтэн амьд үхэгсдийн үйлнээ муу. Аливаа үйлийг хянамгай хийвээс зохистой. Дурьдсан зүйлсийг хийх зайлшгүй шаардлагатай бол заслын номнууд уншуулах хэрэгтэй.

Тэрсүүд өдөр тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага авхуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах тэргүүтнийг тэвчих хэрэгтэй. Зайлшгүй хийх шаардлага гарваас Жанаггагдог уншуул.

12жилтний ерөнхий зан төлөв

Хулгана жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

              Мөнгө хураамтгай боловч дотно хүндээ харамгүй зардаг. Амьдралаа ая тухтай эхлэх авч нас ахих үед олсон зүйлээсээ нилээдийг алдах магадлалтай. Харин амьдралын сүүл үедээ нилээд тохитой амьдарна.

  1. Төмөр махбод. (1900, 1960, 2020) Баярлангуй өөдрөг үзэлтэй, хэлэх үг, ярих яриандаа сайн, тав дахь мэдрэхүйгээрээ бусадтай ойр дотно харилцааг үүсгэдэг бөгөөд бусадтай атаархах, хилэгнэх ба хэтэрхий амиа хичээсэн зантай байдаг. Ийм хүн цэвэр тэгш байх дуртай, хөгжөөнтэй амьдралд дуртай, юмсыг ажиглахдаа сайн, хүмүүст хүрээлэгддэг анзаарагддаг тул хожим нь амжилт олох магадлалтай. Эдгээр хүмүүс мөнгөө дэмий зүйлд үрэх дуртай боловч хэзээ ч санхүүгийн бэрхшээлд орохгүй. Их авъяас, үнэнч шударга зан, өөрийн хүчиндээ итгэх итгэлийг тэнгэр бурхан энэ жилд төрсөн хүмүүст заяасан байдаг.
  2. Усан махбод. (1912, 1972, 2032) Түүнд оюуны хөдөлмөр тохиромжтой, мэдлэг гүн, хүмүүстэй сайтар харилцаж чаддаг болохоор бусдын хүндэтгэлийг олдог. Ухаалаг тэвчээртэй, бусдыг ятган сэнхрүүлэх авъяастай. Гэвч магадлан барагцаалах чадвар буюу хүмүүстэй өргөнөөр харилцахаасаа болоод зарим тал дээр төвөгшөөх, хэт биеэ барьж ганцаардах байдлыг бий болгодог. Тэдний санхүүгийн байдал нь тогтворгүй байдаг.
  3. Модон махбод. (1924, 1984, 2044) Дээшилж дэвжих хүсэл  эрмэлзэлтэй  дайчин зан чанартай тул амжилтанд амархан хүрдэг. Ажлыг гүйцэтгэхдээ журам дүрмийг сайтар баримталдаг, яаж хийвэл тохиромжтой вэ гэдгийг сайтар мэддэг. Оролдлого сайтай, ухаалаг, идэвхтэй, олон зүйлийг оролдож, таньж мэдэхийг илүүд үздэг. Хэдийгээр маш аминч үзэлтэй  боловч бусдыг халамжилж, тэдний магтаал сайшаалыг олохыг хичээж түүндээ хүрч чаддаг зан чанартай. Ойр тойрныхон нь тэдний чин сэтгэлийг үнэлж, ойлгон хүндэлдэг.  Хүнсний ногоог хүнсэндээ байнга хэрэглэж биеийн эрүүл мэндээ анхаарч байх шаардлагатай.
  4. Гал махбод. (1936, 1996, 2056) Ажил үйлсэд гарамгай, арга ухаан ихтэй, сайхан хувцас өмсөх дуртай бөгөөд байгаа байдалдаа ханахгүйгээс болоод эд хөрөнгө, албан тушаал нь дандаа хувирч байдаг, мэдрэмтгий, амьдралын үнэ цэнийг мэдэрдэг хүмүүс байдаг. Тэд аливаа зүйлийг тунгаан бодох дуртай, ой ухаан сайтай. Хоолныхоо хэмжээнд анхаарч, байнга дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрах хэрэгтэй.
  5. Шороо махбод. (1948, 2008, 2068) Ажлын гүйцэтгэл, үр бүтээлдээ маш чадварлаг боловсронгуй, эрдэм чадлыг бусад нь мэдрэх бөгөөд бодитойг эрхэмлэж байдаг ба  хий мөрөөдөх дургүй, эелдэг боловч өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зан ааш гаргаж мэдэх хүмүүс.  Найз нөхөд олон, өөрийн биеэ ертөнцийн төв хэмээн боддог, гэвч хүмүүс түүний зааврыг дагахгүй бол хэзээ ч уучилдаггүй. Тэвчээртэй мэт харагдах боловч аливаад түргэн зан гаргаж, бусдыг гомдоох, өөрөөсөө түлхэх эрсдэлтэй. Найз нөхөдгүйгээр өөрийгөө төсөөлж чаддагүй учир огцом түргэн аашаа хянаж байх хэрэгтэй.

Үхэр жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Маргалдах дургүй. Сүсэг бишрэлтэй, цочир уурладаг. Энэ үед өөрийгөө болгоомжлох хэрэгтэй.

  1. Төмөр махбод. (1901, 1961, 2021) Үзэл санааны хувьд үргэлж бусадтай сөргөлдөж байдаг ч найз нөхөд тойрон хүрээлэгчид нь тэднийг ихэд хүндлэн хайрладаг. Өөрийн үзэл баритлалаа эрс хамгаалдаг, бусдын хүсэл шаардлагыг үл ойшооно. Ааш зан догшин, хэл ам хурц ширүүн, хатуу бэрхшээлийг даван гарах зориг чадвартай. Ажилдаа тэсвэр хатуужилтай, амрах, наадаж цэнгэх дургүй. Эдгээр хүмүүс хөдөлмөрч, идэвхтэй, ухаалаг, биеийн хүч тамир тэнхээ ихтэй. Тэдний ажил ар араасаа ундарч байдаг. Урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй,  өвчин ээрдэггүй.
  2. Усан махбод. (1913, 1973, 2033) Ямарваа ажил хэргийг бүтээхдээ зоригтой сайн, тархи толгой нь хурц сэргэлэн. Аж ахуй, амьдрах чадвараар сайн. Гавъяа зүтгэлийг гаргаж чадах ба бусадтай хамтрах нийцэхдээ сайн, хөдөлмөрч, найдвартай. Гагцхүү өөрийн үзэл санаагаа баримталдаг, хувийн зорилгодоо хүрэхийг дээдэлдэг, бусдын зөв заавар шүүмжлэлийг эрс эсэргүүцдэг, хатуу чанга зориг, өөрийнхөөрөө зүтгэдэг, нэр алдрын  араас хөөцөлддөг ч хүндрэлтэй асуудлаас амархан гарах аргыг сүвэгчилж чаддаг. Сүсэгтэй. Усан үхэр жилд төрсөн хүмүүст оюу өнгө амжилт, аз жаргалыг авчирдаг.
  3. Модон махбод. (1925, 1985, 2045) Голч шударга, найз нөхөд олон, фракц үүсгэхдээ сайн, зан ааш нь намбалаг тогтуун, найрсаг дотно, ажил мэргэжилдээ сайн, бусдын саналыг хүлээн авах чадвартай. Хатуу зан чанартай, заримдаа хэт зөрүүд зан гаргадаг. Гэхдээ  тэдний дийлэнх нь хүнлэг, тэвчээртэй. Гагцхүү урт хугацааны тэсвэр хатуужлаар бага зэрэг дутмаг. Ихэнх нь хөгжин дэвших хувь заяатай төрсөн байдаг.
  4. Гал махбод. (1937, 1997, 2057) Намбагүй хуумгай, ойрын үзэл хараатай, хөдөлгөөн нь удаан, хүч чадал нь их, бусдад нөлөөлж чаддаг, зан ааш нь уудам тавиун, идэвхтэй, боломжийг алдахыг хүсдэггүй, сүр сүлд нь сайн. Үзэл санаа нь өөдрөг, чигч шулуун, төв голч аливаа үйлсийг дан ганц өөрөө бүтээж байх зориг санаатай. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ядарч цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөнө. Байгалиасаа удирдан зохион байгуулах авъяастай, ойр тойрныхныгоо цэнэглэж идэвхтэй амьдралд уриан дуудах чадвартай. Энэ жилд төрсөн хүмүүст ногоон өнгө аз жаргал, амжилт авчирдаг. 
  5. Шороо махбод. (1949, 2009, 2069) Аливаа үйлсэд тогтуун хянуур, хариуцлагатай зан чанартай, яаруу сандруугаар дүгнэлт гаргахгүй, төв үнэнч, эрх тэгш байдлыг эрхэмлэдэг. Ухаан бодол нь туйлын оновчтой, ажилд тэсвэр хатуужилтай, бусдыг хайрлах сэтгэлтэй, яршиг төвөгтэй ажил үйлээс үргэлж зайлж зугтаах зантай, гол чанар нь ихэмсэг байдал, боломж, хариуцлагаа ухамсарлах байдаг. Энэ жилд төрсөн хүмүүс их хөдөлмөрч. Зарим тохиолдолд амрах, хооллохоо мартаж орхидог сул талтай. Ойр ойрхон гэр бүл, хамтрагчаа солих эрсдэл бий.

Бар жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Хүндэтгэсэн хүнээ ямагт эрхэмлэж явдаг, зарим үед шийдвэрлэх асуудлыг цаг алдтал хойш тавьдаг. Амьдралын эхэнд ба сүүл үед аятай сайхан байна. Харин дунд үедээ бэрхшээлтэй тулгарна.

  1. Төмөр махбод. (1950, 2010, 2070) Бялхам халуун сэтгэлгээтэй, ажилдаа эрч хүчтэй. Урлагийн үйлсэд дуртай, биеэ гайхуулах дуртай ба бусдыг татах чадвартай. Ядрах зүдрэхийг тэсч чаддаг, өөрийн эгээрэл хүслээ заавал биелүүлж чаддаг, тэвчээртэй, зоригтой, бусадтай өрсөлдөх дуртай.  Өөрийнхөө бодол санааг тууштай хамгаалдаг. Гэвч муу сайн үгэнд амархан автдаг тул муу учралуудаас зайлж явах шаардлагатай. Эргэн тойрныхоо хүмүүстэй эвсэг амьдрахын тулд бясалгал хийж бусдыг хүндэтгэн ойлгох даалгавар тэдний өмнө тавигддаг. 
  2. Усан махбод. (1962, 2022, 2082) Үзэл санаа нь уужим тайван ч хааяа түрэмгий зантай, хэзээд шинэ туршлага буюу шинэ үзэл санааг баримталдаг бөгөөд бусдыг танихдаа сайн, нэгэн санаа төв голч, үнэнч ёсыг баримталдаг. Хурц сэргэлэн ба бусадтай харилцах чадвар сайтай. Мэдрэмтгий махбодитой энэ жилд төрсөн хүмүүс бэлгийн дур сонирхол ихтэй. Аялж зугаалахыг дээдэлдэг, улс төрд хүч үзэхийг эрхэмлэдэг. Олны танил болж чадвал тэд тогтвортой найдвартай нэгэн байх боловч амьдралын төлөв нь тогтворгүй, баялаг нь дүүрэн дундтай байдаг. 
  3. Модон махбод. (1974, 2034, 2094)  Хурц сэргэг ба төв шулуун голч, илүү дутуу зангүй. Ааш зан нь тайван, ажлын чадвар сайтай, олны хүндэтгэлийг олж чаддаг бөгөөд бусдыг таньж чадна. Ажиллаж хөдөлмөрлөх дуртайн адил бусадтай тэмцэлдэх дуртай. Нөхдөө уриалан хамтран ажиллаж чаддаг. Мөн сэрэл мэдрэмж өндөртэй, амин хувиа хичээсэн зантай. Эд баялаг, алдар нэрд хүрэхийн тулд бусдыг залилж  ч мэднэ. Эд баялаг алдар нэр дүүрэн дундтай. Энэ жилд төрсөн хүмүүс сайн илтгэгч, сонсогч байж чаддаг.
  4. Гал махбод. (1926, 1986, 2046) Нэн амархан сэтгэл нь хөдөлдөг, зан ааш нь догшин, эрх сүр нь их тул бусдыг татах бөгөөд захирах чадвартай, үг яриа нь шулуун шударга ба үнэнч сайн. Бусдыг удирдан зохион  байгуулах, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай. Гэвч өөртөө дэндүү итгэж бусдыг үл ойшоодог. Зарим тохиолдолд тэсч тэвчимгүй зан гаргадаг нь бурхан тэнгэр  тэдэнд биеийн харьшгүй хүч заяасантай холбоотой гэдэг. Хөдөлмөр үйлсэд сайн, амьдрал ч сайн байна. Энэ жилд төрсөн хүмүүс өөрийн эрүүл мэнд тухайлбал, зүрх, нүд, цусны эргэлтэндээ анхаарах хэрэгтэй.
  5. Шороо махбод. (1938, 1998, 2058) Тэсвэр тэвчээр сайтай, бүтээлч чадвараар сул, хурц ааштай, ихэмсэг зантай, тууштай, шударга.  Ажил үйлсдээ үнэнч шударга. Эд мөнгөнд дуртай, нэг насны байр сууриа дээшлүүлэхээр хүчлэн чармайдаг. Хүчир зовлонг тэсвэрлэн давдаг. Гомдол тоочихгүй, зорьмог зүтгэдэг, их үйлсийг бүтээх магадлал бага зэрэг. Өөрийн хүчинд дээд  зэргээр итгэдэг шороон бар жилтнүүдийн дотроос уран зохиолч, агуу илтгэгчид төрдөг. Санхүү, хуулийн чиглэлд амжилт гаргадаг.

Туулай жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Аж байдал нь санаснаар бүтдэг. Ажил хэргийн сайн шинж чанартай. Хөдөлмөрт махруу.

  1. Төмөр махбод. (1951, 2011, 2071) Идэвхтэй, сүсэг бишрэлтэй, зоригтой, нээлттэй, хурц ухаантай. Утга зохиол, урлагт дуртай. Аливаад суралцах дуртай, нэр алдрын хойноос хөөцөлддөг. Өөрийн биеэ тоох дуртай. Бусадтай өрсөлдөх сэтгэлгээ ихтэй, учир явдлыг зөвөөр үзэж, хэт өндрөөр шаардлага тавьдаг. Аливаа үйлийг  ганцаараа  хийх дуртай. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн найздаа дайсан мэтээр  хандаж, бусдыг өөрөөсөө түлхэх  зан авир гаргадаг сул талтай.
  2. Усан махбод. (1963, 2023, 2083) Шинэ маягийн сэтгэлгээ үзэлтэй хүн, хэрэг явдлыг гүн няхуураар шийдвэрлэдэг. Эрхэм дээд, голч үнэний журмыг баримталдаг. Амьдрал нь дээшилж, дордсон үед ч   хүн чигээрээ үлдэхийг эрхэмлэдэг. Бусдын төлөө санаа зовдог. Бусадтай ойлголцохдоо сайн. Олон нийтийн харьцааны ажилд тохиромжтой, заримдаа ажлыг хойш тавьдаг сул талтай. Өөрийн санаа бодлоо эвлэгхэн илэрхийлж чаддаг, тэгш дүүрэн. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эвсэг, хайрлагдан хүндлэгддэг.  Амьдралыг  тэд нулимсгүй инээд хөөр баяр цэнгэлээр төсөөлдөг. 
  3. Модон махбод. (1975, 2035, 2095) Эсрэг хүйсийнхнээ өөртөө татах чадвартай. Жүжиглэх, дуулах, бүжиглэх зэрэг урлагийн авъяастай. Зөөлөн, нөхөрсөг зан төрхтэй. Үйлс бүтээх хүсэлтэй, өршөөл журамтай байж, дээд шатны удирдлагадаа үнэлэгдэж, аажмаар амжилт олох болно. Гэвч заримдаа эрх мэдэлтэй хүний шахалтаар буруу зүйлтэй эвлэрдэг, үүгээрээ бусдад ашиглагдаж болзошгүй. Орчин нөхцөлдөө амархан дасан зохицож чаддаг боловч хатуужил, зарчимч зан дутагдаж зорилгоосоо няцах нь бий.
  4. Гал махбод. (1927, 1987, 2047) Сэтгэлгээ бялхам, найр наадамд дуртай. Өөрийн үзэл бодлоо шууд илэрхийлж чаддаг ба хичээнгүй эелдэг болохоор удирдах ажилд сайн. Гэвч аливааг  мэдрэх чадвар ихтэйгээс болж амархан хилэгнэдэг ба амархан гутарч гуних талтай. Хатуу үг дааж чаддаггүй, хэт зөөлөн мэдрэг зан төлөвтэй. Ихэнх нь сайн боловсрол эзэмшиж, эд баялагт хүрч дөнгөдөг. 
  5. Шороо махбод. (1939, 1999, 2059) Төв чанга, эрс шулуун, аливаа явдлыг гүнзгий бодож, нарийн төлөвлөж чаддаг болохоор дээд шатандаа тоогддог. Гэвч бусдыг өчүүхэн төдий ч харгалздаггүй, өөрийн буруугаа хүлээж чаддаггүй, тогтворгүй зан араншинтай, хамгийн гол шинж чанар нь айдас. Маш ухаалаг, яриасаг тэд шинжлэх ухааны онолуудыг хялбархан ойлгож, аливаа зүйлийн учир шалтгааныг олж чаддаг. Өөрт байгаа зүйлсээ алдахаас үнэн хэрэгтээ айдаг боловч айдсаа даван туулж чаддаггүй. Энэ жилд төрсөн хүмүүс мөрийтэй болон бооцоот тоглоомоос хол явах хэрэгтэй. Мөнгө тэний хувьд амар хялбар олдох зүйл биш гэдгийг санах хэрэгтэй.

Луу жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Зоримог, дураараа, шийдэмгий, ул үндэстэй санаа гаргадаг. Мөнгө зээлдэх дургүй, уян, эрт гэрлэдэг эсвэл огт үгүй.

  1. Төмөр махбод. (1940, 2000, 2060) Цог хийморьтой, шулуун зантай,  бусадтай найзлах дуртай, өрсөлдөх тэмцэлдэхийг онцлогоо болгож өөрийн үйлдэл биеэ тоодог зантай  бөгөөд бусдыг шүүмжлэх дуртай, бардам, хүч чадал сайтай. Үүгээрээ бусадтай хамтарч чаддаггүй ганцаарддаг. Байгалиасаа  эд баялагтай байх заяатай. Өөртөө итгэлтэй боловч амьдралдаа алдаатай  олон сонголт хийдэг. Олон нийтийн өмнө өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвартай тэдний санаа бодлыг өөрчлөхөд тун бэрх, зөрүүд. Амьсгалын замын эд эрхтэний эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 
    Усан махбод. (1952, 2012, 2072) Хэрцгий догшин байх  бөгөөд зөрүүд зантай, цэцэн сэргэлэн бөгөөд дэвшихийг зорьдог. Өөртөө итгэлтэй, ялагдлыг зөвөөр үзэж, дадлага туршлагаа дүгнэж чаддаг, үргэлжлүүлэн тэмцдэг. эрч хүч сайтай, аялж зугаалах, спортоор хичээллэх, байнгын хөдөлгөөнд байх дуртай. Найдвартай, урьдчилан таамаглах авъяас билэгтэй, нийтэч, санхүүгийн хариуцлагатай, нийгмийн идэвхтэй. Илтгэх ур чадвар сайтай. Гол дутагдал нь асуудлыг гүнзгий бодож чаддаггүй сул талтай.
  2. Модон махбод (1964, 2024, 2084) Бүтээлч чанартай, маш уужуу, ажил амьдралын хувьд тасралтгүй шинэ үзэл санаа гаргаж түүнийгээ системчилж бодит ажиллагаа болгож чаддаг. Өөртөө итгэлтэйгээр бусдыг халамжилж, бусадтай хамтарч чаддаг. Хэрвээ байдал ашиггүй болоход хүрвэл амархан эвлэрдэг бөгөөд болохгүй бол айж сүрдэлгүйгээр аливааг тулж хийдэг. Tэдэнд гайхалтай эрүүл бие махбодийг заяасан байдаг. Нийтэч зантай, олон найз нөхөдтэй, нээлттэй, шинэ зүйлийг сэдэж, урлагт шунан дурладаг. 
  3. Гал махбод. (1976, 2036, 2096) Төв голч, хүмүүнлэг үзэлтэй байдаг, бусдыг зөвөөр үнэлдэг, өөрийн өөдрөг үзлээр олон түмнийг дайчлан зоригжуулдаг. Түүний дутагдал нь мансууруулах бодист автах, бусдыг сүрдүүлэх болон сайн хүний зан гаргасаар байгаад өөрийн удирдах ур чадвараа бууруулдаг сул талтай. Шударга  зантай тэд үнэн шударга байдлын төлөө ямар ч хамаагүй үнэ цэнээр тэмцэл хийдэг. Ойр тойрныхондоо хүнлэг сэтгэлээр ханддаг. Эдгээр зан чанраараа олны хайр хүндэтгэлийг хүлээдэг. Энэ жилд төрсөн  хүмүүс өндөр дээд албан тушаал хашиж, хууль тогтоодог. Тэд ихээхэн хэмжээний эд баялагтай төрсөн  хувь заяатай. Хожим сүүлд хүмүүсийн анхаарлыг татах алдарт хүн болох магадлалтай.
  4. Шороо махбод. (1928, 1988, 2048) Харьцах ярилцах дуртай, удирдах хүний дүр байдалтай. Орчин тойрны хүмүүсийг аяндаа татаж, тасралтгүй ажиллаж өөрийн эрдэм чадлаа гайхуулдаг бөгөөд хэрвээ бусад хүмүүс нэр төрд нь халдах бол даруй хурдан хариу цохилт өгдөг зан чанартай. Омогтой, баяр цэнгэл хөөх дуртай, амьдралын ханиа солих хандлагатай байдаг. Эрүүл мэнд сайтай боловч залхуу. Энэ жилд төрсөн хүмүүст шар, бор өнгө аз жаргал, амжилт авчирдаг.

Могой жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Уриалгахан, голдуу царайлаг тул гар бүлийн талаар тогтвор муутай. Харин амьдралын  гурав дах үедээ нэн хянамгай байхгүй бол юунд ч хүрч болно.

  1. Төмөр махбод. (1941, 2001, 2061) Тархи толгой хурц сэргэг, бодож төлөвлөхдөө сайн. Зориг зүрх ихтэй, хурц хэлтэй, бусдыг шүүмжлэх дуртай, тогтворгүй зан ааштай. Аз тохиолыг үзэж харахдаа сайн бөгөөд бусдыг бэлтгэлгүй байхад аль хэдийн ажил хэргийг бүтээдэг болно. Урлаг уран сайхны мэдрэмж авъяас сайтай. Санхүүгийн асуудалгүй амьдарна. Тэдний амьдралын гол даалгавар нь бусадтай энх тайванчаар харилцаж, хэрүүл маргаанаас зайлсхийх, эвлэрч амьдрах.
  2. Усан махбод. (1953, 2013, 2073) Асуудлыг нэвт үзэж чадах бөгөөд сэрэмжтэй, гүйлгээ ухаантай худалдаачны шинжтэй. Мэдлэг гүн, бодитойгоос ангижирч, зорилгоо алддаггүй. Бие даасан зан ааштай, хурдан уурладаг. Зарим зүйлсэд үл хайхрах байдал гаргадаг боловч үнэндээ дотроо байнга бодож явдаг. Бүх зүйлийг өөрийн гараар бүтээхийг эрмэлздэг. Аялж зугаалах, улс төрөөр хөөцөлдөх дуртай, боломж тохиовол өшөө авахаар бэлтгэх  зан араншинтай болно. Энэ жилд төрсөн хүмүүс эд баялаг арвинтай байдаг.
  3. Модон махбод (1965, 2025, 2085) Үнэнч шударга, цэцэн сэргэлэн хүн байж, аливааг хэргийг урьдчилан зөгнөж чаддаг. Нийтэч, ажиллаж хөдөлмөрлөх дуртай.  Үзэл санааны эрх чөлөөг эрхэмлэж, илтгэл ярианд гарамгай. Бусдаар магтуулж, бусдаар хүндлүүлэхийн төлөө мөнгө зарахаас буцахгүй, түүндээ омогшдог. Тэдэнд хэн нэгэн нь зөвлөхийг хэзээ ч тэвчихгүй.  Сураг ажигт нэвтэрхий бөгөөд түүнийгээ ашиглаж чаддаг. Бусад могой жилүүдээс хамгийн их нөхөрсөг зантай. Авъяаслаг, ухаалаг, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө олон зүйлийг гаргуунд гаргаж чаддаг.
  4. Гал махбод. (1917, 1977, 2037) Хатуу хэрцгий ба бусдыг дайчлан удирдах чадвартай болохоор улс төрийн ажил үйлдвэл тохиромжтой. Төрөлхийн уур уцаартай боловч тэд үнэн хэрэгтээ эерэг зөөлөн сэтгэлтэй. Ертөнцийг өөдрөг үзлээр хардаг. Гэвч сэжиг их, өөртөө л итгэдэг, улс төр, эд мөнгө, эрх ямбанд дуртай, амиа хичээсэн зантай боловч гүн их хайр ба гүн хорсолтой байдаг. Өвдөж зовох нь бага. Ойр тойрныхон нь тэднийг хүндэлдэг. Урлан бүтээх авъяастай, зохион бүтээх чадвар сайтай.
  5. Шороо махбод. (1929, 1989, 2049) Шороон могой жилтнүүд гадаад төрх сайтай, мэргэн, ааш омог ихтэй хүмүүс байдаг бөгөөд бусдад хайртай, дүрэм журам зарчмыг баримталдаг. Итгэмжтэй, маш олон хүмүүстэй сайхан харьцаж, тэдний дунд идэвхтэй үйлдэл үзүүлдэг. Тэр хүн холыг харж, аюул түгшүүрээс айдаггүй ба банк даатгалын талбарт ажиллавал сайн гэдэг. Амьдралынхаа гол зорилгыг эд  баялаг гэж боддог тэд энэ зорилгодоо хүрэх бүрэн чадвартай.

Морь жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

            Юм үйл нь санаснаар бүтдэг. Өөртөө итгэлтэй, өөрийн үнэ цэнийг мэддэг. Зугаа цэнгэлд олууоаа байх дуртай. Эрх дураараа.

  1. Төмөр махбод. (1930, 1990, 2050) Зоригтой мөртлөө итгэлтэй, хэв заншилд баригдахгүй, санасан бодлоороо ажил үйлээ үйлддэг бөгөөд амжилт олох нь их байдаг, нэр төрд дуртай, хөгжилтэй ааш  зантай. Гэр бүлээ дээдэлж, хамаг бүхнээ зориулдаг. Аливаад эвлэг ханддаг учир  ажил олдох нь амар хялбар. Ийм хүн тогтворгүй тул нэг газар удаан сууж чадахгүй, засаг захиргааны ажлыг хийхэд тохиромжгүй. Хайр сэтгэлийн хувьд аз муутай. Сайхан хайртай учирсан бол алдахгүйг хичээх хэрэгтэй.
  2. Усан махбод (1942, 2002, 2062) Ажил үйлийг эмх цэгцтэй, сайн үйлдэхдээ чадварлаг, ухаалаг, гадаад төрх үзэмж сайтай, бусдаас хараат бус байдлыг эрхэмлэдэг. Биеэ гайхуулах дургүй, учир явдлыг оновчтой магадлаж, орчин тойрондоо зохицож, урлан бүтээх чадвар сайтай, өөрийн гараар элдэв сонин зүйл урлан бүтээх дуртай, цаг тохиолыг алддаггүй. Дутагдалтай тал нь бодол санаа нь өөрчлөлт ихтэй, төлөвлөгөөгөө үргэлж өөрчилдөг, санаанд нь нийцэхгүй бол хариу авах магадлалтай.. Бусдын чадахгүй байгаа зүйлийг хийж түүнээсээ таашаал авах, бахархах дуртай. Тэд өөрийн ухамсарт амьдралдаа уур хилэн, залиас зугатаж хагацах хэрэгтэй.
  3. Модон махбод (1954, 2014, 2074) Бусадтай нөхөрсгөөр хамтран ажиллах, зориг саналтай болохоор хувь ерөөл нь сайн, эрүүл мэнд сайтай, гадаад төрх харц булаам, амжилт араасаа дагуулж явдаг. Эмзэг, эрч хүч сайтай, шулуун зантай, гүнзгий дүн шинжилгээ хийх, төсөөлөх  чадвар  сайтай.  Хэлэх үг нь нийтэч чанартай, нийгмийн ажиллагаанд оролцох дуртай. Гэм нь цочромтгой, дуулгаваргүй. Өөрөө шийдвэр гаргах дуртай, бусдыг уриалан дуудагч модон морин жилтнүүдэд эд баялаг харамгүй заяасан байдаг.
  4. Гал махбод. (1966, 2026, 2086) Тархи толгой сайн, санаа догшин. Өөрийн хүсэл зоригоор аливаа ажлыг өөрчлөх буюу бусдыг албадаж байгаад өөрийн үзлээ тулгадаг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай боловч энэ нь тэднийг гол маргааны бай болгох эрсдэлтэй. Өөртөө хамаатай ажлын дунд үр ашгийг эрхэмлэж, бусдын саналыг сонсдоггүй, яршиг төвөгтэй асуудлыг сайн шийдвэрлэж чаддаг. Эдгээр хүмүүс их азтай байдаг боловч зарим тохиолдолд тэсэшгүй зан төрх нь тэдний амжилтанд саад тотгор үүсгэдэг. Энэ махбодид төрсөн хүмүүст  гэр бүл хайр дурлал, санхүү, ажлын байр байдал нь байнгын уналт, өгсөлттэй байдаг. 
  5. Шороо махбод. (1978, 2038, 2098) Бусдаар туслуулах, бусдын зөвлөгөөг сонсох дуртай. Дээд шатны үгийг биелүүлж, хоцорсон аж ахуйг урагш ахиулах чадвартай хүн. Түүний гоц онцлог бол дахин дахин тунгааж бодож үйлддэг шинж чанартай. Зоригтой, нийтэч зан чанартай. Хичнээн мэрийх боловч нэр алдарт хүрч чаддаггүй. Бизнес төлөвлөлт, хуульч, эмнэлэг, анагаах ухаан болон судалгааны ажил хийх ур чадвар  сайтай.

Хонь жилтний таван махбодийн хувь заяа

Тохь тухтай байдалд дуртай, амны хишигтэй. Өөрийн үзлийг хатуу баримталдаг. Зөөлөн зантай, шилж сонгохдоо сайн.

  1. Төмөр махбод. (1931, 1991, 2051) Өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг, чадвараа үнэлж чадах, аливаа үйл ажилд хамгийн урд өөрийн хүч чадлаа илтгэдэг. Өндөр язгуурын сонирхолтой. Хялбархан туньж шантардаг, зохион байгуулалт сайтай, аливаа бэрхшээлийг даван туулахдаа бусдын санаа бодлыг сонсож, зөвлөгөөг дагах дуртай. Аж ахуйн үр ашгийг хөөцөлдөж, өөрийн дур сонирхолдоо нийцэх буюу ашигтай хүмүүстэй л ялгаж харьцдаг. Бор, цагаан өнгийн хувцас хэрэглэл илүү тохиромжтой.  Хүнсний ногоог байнгын хэрэглээгээ болгож эрүүл мэндээ анхаарахад илүүдэхгүй.
  2. Усан махбод (1943, 2003, 2063) Бусдын анхаарлыг татаж, бусдын харгалзал өмгөөллийг олдог. Аялж зугаалах дуртай, их хүсэл тэмүүлэлтэй. Гэвч мэдлэг хомс, номхон боловч бусдаар захируулдаггүй, мөн аймхай байдаг. Мөнгөө хамаагүй үрсэн ч тэднийг баялаг байнга дагадаг. Гэхдээ мөнгө хүнийг эвддэг гэдгийг санахад илүүдэхгүй. Байгалиасаа тайван, эргэцүүлэн бодох чадвар сайтай боловч их гөжүүд.
  3. Модон махбод (1955, 2015, 2075) Шог наргианч, гадна байдал нь тайван. Сэтгэх дуртай, тэмцэх цөстэй. Бусдад итгэж, итгэсэн хүнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй, мөн сайн санаа гаргаж бусдыг өрөвддөг чанар нь сайн үр дүнг авчирна.
  4. Гал махбод. (1967, 2027, 2087) Биедээ итгэлтэй, дотоод сэтгэлийн зориг цөсөөр ажилдаа гарамгайлдаг. Эдгээр хүмүүс дуу хоолой уян, гадаад төрх сайтай. Түүнд тусалж байгаа хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хүндэлж хайрлан талархдаг. Амьдралын тал дээр элбэг баяныг хөөцөлдөж байдаг ба аж ахуйн байдлаа хэрэггүй орхидоггүй. Тэдний амьдралын гол зорилго нь өмнөө тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрэх. Зорилгодоо хүрч чадахгүй мөхөх үедээ хачин муухай ааш гаргаж бусдыг өөрөөсөө түлхдэг. 
    Шороо махбод. (1979, 2039, 2099) Өөдрөг үзэлтэй, аз жаргалтай боловч хүндхэн амьдралыг туулдаг. Биеэ дааж явдаг бөгөөд хэвшмэл, хянамгай, мөнгийг хамаагүй үрдэггүй боловч бусдаар шүүмжлүүлбэл аргалж байгаад биеэ хамгаалахыг боддог байна. Бодит байдалд тэд тун тэвчээртэй, шударга, хүнлэг сэтгэлтэй. Хэтэрхий мэдрэмтгий зан чанартай тэдний гол сул тал нь нүдэнд сайхан харагдах эд зүйлс хэт татагдах.

Бич жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Төвөгтэй асуудлыг хялбархан шийддэг, ямар ч салбарт амжилт олж чаддаг. Хүний санасан бодсоныг өөрчлөх чадвартай. Нас ахих тусам санасан төлөвлөсөн зүйлд саад тотгор учирна.

  1. Төмөр махбод (1920, 1980, 2040) Аз жаргалаар дүүрэн гэрлэн бүрхүүлтэй тэд энэ байдлаа ч бусдад түгээдэг. Тэмцээнд дуртай, аливаа зүйлийг бүтээхэд маш сайн, их үйлсийг бүтээх цөстэй, бусдад тусархаг. Тогтсон ажилдаа сэтгэл ханахгүй. Чөлөөт цагаараа өөр ажил хийж мөнгө олохыг боддог. Гадаад өнгө төрх сайтай, олонх нь олон чиглэлээр амжилтанд хүрэх боловч тэдгээрээс хамгийн тохиромжтой нь бизнес эрхлэх. Мөнгө гүйлгээний ажил тохиромжтой, энэ ажлын байран дээр хүмүүсийн хүрээллийг олсон удирдлага болно. Биеийн хөдөлмөрөөс таашаал авдаг тэдэнд шар, алтлаг өнгө амжилт бүтээлийг авчирдаг.
  2. Усан махбод (1932, 1992, 2052) Их ухаалаг, хүчтэй сэдэл, маш мэдрэмтгий зан чанартай. Бусадтай хамтарч ажиллах чадвартай боловч ач хариулахыг шаарддаг, олохыг хүссэн зүйлээ олж чадахгүй бол уур нь хүрдэг, өөрийгөө хэтэрхий хаацайлдгаас болж бусдын дургүйцлийг хүргэхээс зайлсхий. Эд хөрөнгө цуглуулах, баялагтай болох хувь заяатай. Тааламжгүй байдлаас өөрөө өөрийгөө хамгаалах чадвар сайтай.
  3. Модон махбод (1944, 2004, 2064) Бусадтай эв найртай, нийтэч, идэвхтэй, гэвч бусдыг гуйхаас халширдаг. Хурц ухаантай, бусдыг ойлгох чадвар  сайтай. Өөрөө сайхан гэр, эмх цэгцтэй ажилдаа урамшиж, хүч чадал төгөлдөр байж, мэдэхгүй зүйлээ ойлгож авахыг боддог. Амьдралынхаа мөч бүрээс таашаал авч түүнээсээ цэнэглэгддэг. Нийгмийн  олон салбарт амжилт гаргах чадвартай. Гэхдээ тэдний амжилтанд гэнэтийн сэтгэлийн гутрал буулт саад болох талтай. 
  4. Гал махбод. (1956, 2016, 2076) Өөртөө итгэлтэй, тун шийдэмгий, голч шударга, хүч чадал төгөлдөр тул ажил үйлсэд амжилт гаргах, зэрэг албан тушаал нэмэх. Эдгээр хүмүүс оюуны өндөр чадамжтай, тойрон хүрээлэгчддээ хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ тэдний сонирхол амархан буурдаг, зарим тохиолдолд өөрөө чухам юу хүсч, юунд зорьж байгаагаа ч ойлгохгүй нөхцөл байдалд ордог. Гал бичин жилд төрсөн хүмүүс сайхан хувцас өмсч, үнэт эдлэл хэрэглэх дуртай. Өөрийн амьдралынхаа туршид хэнээс ч хамааралгүй ихээхэн хэмжээний эд хэрэглэл цуглуулж чаддаг. 
  5. Шороо махбод. (1968, 2028, 2088) Номхон, итгэмжтэй боловч бусдад хөндий. Нийтэч зан төрхтэй, бусдаар тойрон хүрээлүүлэх чадвар сайтай боловч бусдыг өрөвдөж мэддэггүй. Соёл мэдлэг тийм өндөр бус боловч аль нэг талын чадвар байж, юмыг ойлгох чадвар сайтай. Санаж сэдэх нь удаан боловч ам нь түргэн. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тууштай тэмцдэг. Тэднийг тойрон хүрээлэгчид нь хайрлан хүндэлдэг. Эд баялаг арвинтай, биеийн эрүүл мэнд хэврэг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд байнгын дасгал хөдөлгөөн спортоор хичээлэхийг мартаж болохгүй.

Тахиа жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Юм бүхнээ өөрөө хийхийг урьдал болгодог. Зарим үед зожиг, сэтгэл санааны уналт хөөрөлтөнд амархан ордог. Хувиа бодогч, нялуун.

  1. Төмөр махбод (1921, 1981, 2041) Эд баялаг, хөгжил цэцэглэлт, хүч чадлаар дүүрэн. Ажилдаа сэтгэлээсээ хандана, бодитойг эрхэмлэж, асуудлыг нягтлах чадвартай. Аливаа зүйлийн учир шалтгааныг олж тайлахыг эрмэлзэн жижигхэн асуудалд хүртэл анхаарлаа хандуулж чаддаг. Бусдын дотоод байдалд нөлөөлж чадна. Өөрийн үзэл санаатай, нэр төрдөө хайртай, бусдаар хүндлүүлэхийг чухалчилж үздэг, хэрвээ бусад хүмүүстэй харьцаагаа сайхан тохируулж чадахгүй бол цэцэн сэргэлэн оюун ухаан нь тус нэмэргүй болох талтай. Мэдрэмтгий, логик сэтгэлгээний хөгжил сайтай.
  2. Усан махбод (1933, 1993, 2053) Мэдлэгтэй, соёлын үйлсэд зүтгэж, бусдыг халамжлан энхрийлж, урагш зүтгүүлдэг ба зохиол бичиж, нийгмийн харанхуйг илчлэх болно, байгалиасаа романтик сэтгэлгээтэй. Мөрөөдөх, аялах дуртай. Гэвч нарийн зүйлийг хэтэрхий анхаарснаас болж их боломжийг орхих тал буй. Найз нөхөд сайтай тэд өөрөө өөртөө итгэх итгэл өндөртэй. Ийм хүмүүс хувь заяаны сорилыг хүлээн авах хүсэлтэй байдгаас гадна маргаанаас зайлсхийх чадвартай байдаг.
  3. Модон махбод (1945, 2005, 2065) Нийтэч, бусадтай өөрийгөө харьцуулах дуртай тэдэнд эд баялаг, эрүүл мэнд харамгүй заяасан байдаг. Аугаа их амьдралын хүслэнтэй. Бусдын төлөө бодолхийлдэг, баян эрхэм хүн болох болно. Ойр тойрныхондоо тааламжтай уур амьсгал бүрдүүлж чаддаг, идэвхтэй. Анхаарах асуудал бол удирдах  улсууддаа дарамт болж, дэндүү чанга шаардлага тавихаас сэргийл. Өөрөө өөртөө байнга ажил ундрааж байдаг, аялж зугаалах дуртай, болгоомж сэрэмж, эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг.
  4. Гал махбод. (1957, 2017, 2077) Цог жавхаатай, аливаа үйлийг гүйцэтгэхдээ зорилго болон арга маягийг чухалчилдаг тул бусдыг удирдан жолоодох найдвартай. Тэсвэр хатуужилтай, тэмцэх зориг чадвартай. Дүрэм журмыг сайн баримталдаг болохоор амжилт олох нь мадаггүй. Эдгээр хүмүүс хөдөлмөрч хүмүүс байдаг. Өөрийн ухамсарт амьдралынхаа туршид хийж байгаа  зүйлдээ бүхий л сэтгэлээ зориулан зүтгэдэг. Гүн ухаантай, илтгэх ур чадвар сайтай,  амьдралынхаа мөч бүрийг хайрлаж, аливаа зүйлийн учир шалтгааныг ажиглан таньж мэдэхийг эрмэлздэг. Анхаарах асуудал гэвэл, бусдын алдааг уучилж, бусдын ажилд хэт бүү орооцолд. Өөрсөдтэйгөө адилхан хүмүүст итгэмтгий. 
  5. Шороо махбод. (1969, 2029, 2089) Хатуужилтай, ажиллах ба суралцахдаа арга эвийг олдог, үнэн ёсыг баримталж ажилдаа гаршиж  боловсорсон хүн юм. Багш буюу хүмүүжүүлэгч  болвол сайн тохиромжтой. Эдгээр хүмүүс мятрашгүй гүн ухаантай, аливаад уян хатан ханддаг. Бусдаар хүндлүүлэх дуртай боловч заримдаа ядаргаатай зан төрхийг  үзүүлж, өөрөө өөрийгөө ядраадаг. Нэр төр, алдар хүндэд хүрэхийг эрхэмлэж, зарим тохиолдолд найз нөхөд, ойр дотныхноо гаргуунд гаргаж дайсагналцах нь бий.

Нохой жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Үнэнч шударга, эрэлхэг, хүний нууцыг сайн хадгалдаг. Хэзээ ч мөнгөтэй байдаг. Үг цөөн, цөөхөн хүнтэй он удаан жил нөхөрлөдөг, хэдийд ч сайн хүндээ уян зөөлөн ханддаг.

  1. Төмөр махбод (1970, 2030, 2090) Улс төрийн бодлоготой, ажил үйлсийг зохицуулахдаа маш сайн. Шийдвэртэй зан төлөвтэй, урлаг уран сайхны мэдрэмж сул дорой. Өөрийн итгэл үнэмшлийн төлөө маргалдах, түүнийгээ олон нийтийн дунд айж эмээлгүй ил  гаргах дуртай. Гуйвшгүй итгэлтэй болохоор хуулийн зарим цоорхойг ч зоригтой шүүмжилдэг. Хэрэв ажил үйлс нь санаанд нь нийцвэл тухайн үйлсийн төлөө байгаагаа өгөх чадалтай. Гэвч уур хилэн нь хүрвэл дайсан этгээдэд нэвширтэл цохилт өгөх чадвартай. Бусад нохой жилд төрсөн хүмүүсээс ялгарах онцлог нь төмөр энергитэй нохой жилтнүүд хувийн зохион байгуулалт сайтай, логик дүн шинжилгээ хийхдээ гаргуун.
  2. Усан махбод (1922, 1982, 2042) Бусдад эелдэг дотносог боловч муу хүний мэхэнд ордоггүй. Гэвч биедээ хариуцлага өгдөггүй сул задгай, амархан сэтгэл ханадаг болно. Эдгээр хүмүүс кино зохиолч, удирдаач, хуулийн түшмэл болох чадвартай.
  3. Модон махбод (1934, 1994, 2054) Халуун сэтгэлтэй, бодолхийлэх дуртай, байгалиасаа тогтворгүй зан ааштай, мэдрэмтгий, ой санамж сайтай, бусдын хайрыг татах гадаад төрхтэй байдаг. Дээд хэмжээний боловсролтой болохоор бусдын дэмжлэгийг авах болно. Аз түүнийг байнга дагалдаж явдаг.  Тэд ажилдаа нарийн хянамгай, дотор цээж уужуу, нийгмийн аль ч салбарын  хүмүүстэй нийлж чаддаг бөгөөд зохион байгуулах ажлыг хийх дуртай. Зарим нь төрийн өндөр дээд албан тушаалыг хашина. Гэхдээ бусдад туслах, тэр дундаа хамгийн түрүүнд ойр дотныхондоо чин сэтгэлээсээ тусалж сурах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэнээ анхаарч байх шаардлагатай.
  4. Гал махбод. (1946, 2006, 2066) Бусдын анхаарлыг татаж, биеэ гайхуулах дуртай, байгалиасаа тэвчээртэй, сэтгэл хангалуун  байдаг. Өөрийн дургүй ажлыг хэзээд ч хийхгүй хүн. Тэднийг бусад хүмүүс шүүмжилсэн ч өөртөө илтгэлтэй зан чанараа хадгалж чаддаг. Үг ярихдаа хэм хэмжээг тааруулдаг. Зориг цөс их, сургамж туршлага хуримтлуулж ажил үйл, ахуй амьдралаа энх тайвнаар хөгжүүлэхийг боддог. Улаан өнгө аз, амжилт авчирдаг тул улаан өнгийн хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эдлэл хэрэглэл хэрэглэх хэрэгтэй.

Шороо махбод. (1958, 2018, 2078) Төв голч санаагаар бусдын хүрээллийг олдог ба үг дуу цөөн ч бусдыг зоригжуулж чаддаг. Гэвч сайн санаатай учир бусдыг ч өөрт нь адилхнаар хандахыг шаардаж, амархан гутарч гуних байдал гаргах тал бий. Тэсэж тэвчишгүй хурц ааштай. Өөрийн сэтгэлдээ төрсөн сэтгэгдлийг хэнээс ч айж эмээлгүй хэлж орхидог. Нээлттэй зантай энэ махбодид төрсөн хүмүүс аливаа зүйлийг төлөвлөн түүндээ хүрэхийг эрмэлздэг. Спортоор хичээллэх дуртай. 

Гахай жилтний таван махбодийн хувь заяа

Ерөнхий төлөв

Сонгосон замаасаа буцдаггүй. Цөөн тооны нөхөдтэй үерхдэг, нэг итгэвэл эцсээ хүртэл итгэдэг. буулт хийх маргах дургүй.

  1. Төмөр махбод (1971, 2031, 2091) Нийгмийн харилцаанд сайн, өөрийн хүчээр дээшилж, бодитой ажил үйлдэхийг эрхэмлэдэг. Оюун ухаан сайтай,  эр зоригтой. Өөрийн олсон яруу алдартаа омогшиж явдаг. Гэр бүлийнхэндээ халамж муу боловч өрөөл бусдад туслах халуун сэтгэлтэй. Эргэн тойрны хүмүүстээ хүндлэгддэг боловч үл ялих зүйлд огцом уурлаж бусдыг өөрөөсөө түлхдэг. Анхаарах асуудал бол найз, туслахаа хэтэрхий өндөр үнэлж, дайсныг хэтэрхий доорд бодох бөгөөд бусдын үгэнд  хэтэрхий итгэхээс болгоомжил. Нийгмийн ажилтан, зохион байгуулагч, багш зэрэг зохиолч уран бүтээлч сэтгэлгээтэй ажил тохиромжтой.
  2. Усан махбод (1923, 1983, 2043) Нугаршгүй хатуу зоригтой, бусадтай харилцахдаа гарамгай тул шилдэг гадаад харилцааны сайд болох чадвартай. Тэд бусдын дотоод байдлыг ажиглан мэдэж, муу санаатныг тавьдаггүй. Итгэл даах чадвар сайтай, бусдаар өөрийн хүссэн зүйлээ хийлгэх уран аргатай. Тогтвортой зан ааштай тэд сурлагаараа бусдаас ялгарч чаддаг. Ойр тойрныхон нь тэднийг ойлгон харилцахыг эрхэмлэх нь зүйтэй. Бусадтай хамтарч цагийг өнгөрөөх дуртай.
  3. Модон махбод (1935, 1995, 2055) Бусдыг эрхшээлдээ оруулах, нийгмийн ажлыг гарамгай зохион байгуулдаг, идэвхтэй, хариуцлагатай боловч заримдаа түрэмгий зан чанарыг айж ичилгүйгээр ил гаргадаг сул талтай. Сэтгэл ариун, бусдаас өө сэв эрдэггүй тул бусдын мэхлэхээс болгоомжлох шаардлагатай. Гэвч бусдад халуун дотно сэтгэлээр ханддаг болохор сайн байранд суух болно. Тэд  хамгийн найдвартай анд нөхөр эсвэл хайр сэтгэлтэй нэгэн болж бусдыг будилуулах арга заль ихтэй. Энэ жилд төрсөн хүмүүстэй харицахдаа дипломат зан харилцааг үүсгэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй болно.
  4. Гал махбод. (1947, 2007, 2067) Эрс хатуу, цөс зоригтой, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд цуцаж ядрахыг мэддэггүй. Яарч тэвдсэн үедээ ч гайхмаар тайван байж чаддаг. Бусдыг ойлгох чадвар сайтай. Мөнгө эдэнд дуртай болохоор бусдыг мэхлэх буюу буруу ажлыг хийх магадлалтай. Хоол унданд хэт дурладаг учир иогоор хичээллэж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй.
  5. Шороо махбод. (1959, 2019, 2079) Хурц сэргэлэн сэтгэхүйтэй, хянуур тогтуун. Цөхөршгүй чармайж, хүнд зовлонг эдэлж дааж чаддагаараа ажил үйлсдээ амжилт олно. Гэвч бусдыг жолоодон дагуулах авъяас мэдлэггүй тул хамааран харгалзах үйлийг бүү хийгтүн. Эдгээр хүмүүс аливаа нэг асуудалд тун нухацтай ханддаг, найрсаг нөхөрсөг зан төлөвтэй, санхүүгийн байдлаа өөрөө цогцлоодог. Гэр бүл, найз нөхөддөө ээлтэй. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэггүй, үе үе хоолны дэглэм барих дуртай. Өдрийн туршид тэдний санаа бодлыг хайр дурлалын асуудал татаж, санааг нь зовоож байдаг.

Хийдийн Зурхайч

Ц. Нинжхорол

Хамба лам, Зурхайч

Сайн номуун хийд
Утас: 99794601

Н. Ганболд

Үзмэрч

Сайн номуун хийд
Утас: 96963242

Н. Урангуа

Үзмэрч

Сайн номуун хийд
Утас: 88136018