2021 оны цагаагчин Үхэр жилийн төөрөг, засал ном

АЙЛ ГЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАСАЛД:

Гурван гүрэм, Дашзэвэг 8-гэгээн, Манал, Норжмаа сүн, Сундуй, Хийморийн сан, Цагаан дарь эх, Жанаггагдог, Ширнэн дүддог уншуул.

ДҮНСЭР БУЮУ ИХ ХАРШ ЖИЛИЙН ЗАСАЛ:

  • Хонь жилтнүүдийн дүнсэр жил гарч буй бөгөөд хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирах магадлалтай тул Доржнамжим, Догсүм, 8-гэгээн уншуул, хол замд гарахдаа Далх бурхан тахиул.

ШИШИД БУЮУ БАГА ХАРШ ЖИЛ:

  • Луу, нохой жилтнүүд шишид жил тул Жадонба, Гурван гүрэм, 8-гэгээн уншуул.

ИВЭЭЛ ЖИЛ БУЮУ ТҮНСҮМ:

  • Могой, тахиа жилтнүүд түнсүмийн засалтай. Гарз өчүүхэн гарах магадлалтай тул их үйл эхлэн үйлдэхдээ анхаар. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуулж зас.
  • Бар жилтнүүд цагаан жил буюу логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Манал уншуулж, сахиусаа тахь.

33-НЫ МӨЧЛӨГИЙН ЗАСАЛ:

  • 33-ны мөчлөг (1989 оны могой), 66-ны мөчлөг (1956 оны бич) таарч байгаа хүмүүс засалтай. Дашзэвэг 8-гэгээн, Барчидламсэл, Сэндомын Догжүр уншуул.

СУУДАЛ ӨНЦӨГДСӨН:

  • Үхэр, Туулай, Могой, Хонь, Тахиа, Гахай жилтэй нийт насанд хүрсэн хүмүүс буюу уул, хий, огторгуй, шороо суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн засал хийлгэ. Нити, Сундуй, Дашзэвэг уншуулж, мөн Намхайнинбу, Саейнинбу номын аль нэгээр зас.
  • Найман суудал тус бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байдаг.
  • Бар, туулай жилтэн усанд суувал, могой, морь жилтэн модонд суувал, гахай, хулгана жилтэн төмөр суувал, бич, тахиа жилтэн шороонд суувал, үхэр, луу, хонь, нохой жилтэн галд суувал тэр жилдээ сайн
  • Бар, туулай жилтэн төмөрт суувал, могой, морь жилтэн усанд суувал, гахай, хулгана жилтэн 4-өнцөгт суувал, бич, тахиа жилтэн галд суувал, үхэр, луу, хонь, нохой жилтэн мод болон хийд суувал тэр жилдээ барцадтай тул болгоомжтой явж, Сундуй, Саейнинбу уншуулах зэрэг засал хийлгэвэл сайн.

ЖИЛ ОРЖ БАЙГАА ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ЗАСАЛ:

  • 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 оны хулгана жилтнүүд жил орж байгаа тул засал хийлгэнэ. Гурван гүрэм, Сундуй, Сэндомын догжир, Цэнд уншуул. 1925, 1973 оны хүмүүс Цэнд олон удаа уншуулна. Жид орж байгаа хүмүүс оршуулганы, хурим найрын ажилд үл явах, зайлшгүй тохиолдолд цээр ийг гаргаж явах.

МЭНГЭНИЙ ЗАСАЛ:

• 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012, 2021 . Мэнгэ голлосон хүмүүст бохир идээ, эд, хэрүүлийн болон үхээрийн бузар, лус зангийн хорлол болон гарагийн хорлол учирч, элдэв барчад тохиолд од тул өрх гэрийн дээд засал болох Сундуй уншуулж мэнгэний засал хийлгэн урьдчилан сэргийлдэг. Мөн Ариун сан, Хийморийн санг байнга тавиулж байх ёстой.

  • Эхнэр, нөхөр хоёр нэг суудалд суусан бол зайлшгүй суудал салгуулах шаардлагатай.

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ:

  • Хий нас буюу билгийн тооллын насаар 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 настай хүмүүс есөн нүдний засал хийлгэнэ. 18, 36, 54 настнууд засалд шүтээндээ тахил өргөж, даллага дуудуул. 27, 72 настнууд Ганшиг уншуулах, 45, 63 настнууд Дүгэр насны тоогоор болон Сундуй уншуулах. 9, 81 настай хүмүүс чивүл хийлгэнэ. 9 нүд эзэлсэн нийт хүмүүс 3-Гүрэм уншуулна.

Аливаа газар шорооны ажил эрхэлдэг хүмүүс:

  • Лү-дор (Лусын балин), лусын сан, Шивдагдором, 13-сан, Чавдор, Цагаан өвгөний сан уншуул. Газар усны эзэн лус савдгийг аргад.

НАЧДҮРСҮМИЙН ЗАСАЛ

  • 2015, 2016, 2017 оны эр эм, 2010 оны эм, 2000, 2002, 2004, 2005, 2006, 2007, 2008 оны эр эм, 1998 оны эр, 1991, 1992, 1993 оны эр эм, 1980, 1981, 1982, 1983, 1984 оны эр эм, 1986 оны эм, 1976, 1978 оны эр эм, 1974 оны эр, 1960, 1967, 1968, 1969 оны эр эм, 1962 оны эм, 1950 оны эр, 1952, 1954, 1956, 1957, 1958, 1959 оны эр эм, 1943, 1944, 1945 оны эр эм, 1930, 1932, 1933, 1934, 1935, 1936 оны эр эм, 1928 оны эр эм хүмүүс.

Заслын номууд давхцан гарч байвал заавал дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг удаа уншуулахад болно.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

Найман хөлөлийн ерөнхий төлөв

ГAЛ суудалд суувал маш сайн. Энэ жилдээ улаан өнгийн эд, мал адгуус, амьтны арьс үс шинээр авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Уналга, унаа тэрэгнээс гэмтэхээс болгоомжил.

эр1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
эм1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Анхаарах цаг нь: өвс шарлах үе, намрын адаг сард буюу X/07-XI/03 хооронд анхаар.

Эрүүл мэндийн талаас: Толгой, цээжин бие өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ШOPOO суудалд суувал сайн. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт, мөнгө, зэс төмөр авахыг цээрлэ. Улаан хонины мах, чононд бариулсан малын мах идэж болохгүй. Бэлэвсэрсэн эмэгтэйн идээнээс сэргийл. Газар ухах, чулуу ховхлох, оршуулгын газар очих, дархны үйл хийхийг цээрлэ. Газар усны хорлол, үхсэн амьтны бузраас цээрлэ.

эр1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
эм1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Анхаарах цаг нь: жалга, суваг, шуудууны ирмэг бараантах, цас хайлах үед анхаар. Мөн жилийн дунд ба газар хөлдөх үед анхаар.

Эрүүл мэндийн талаас: Толгой, цээжин бие өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ТӨМӨР суудалд суувал сайн. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт гэх мэт төмөр эдлэлээс гэмтэхээс болгоомжил.

эр, эм1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Анхаарах цаг нь: Гол мөрөнгийн ус зайрмагтан хөлдөх үе. Мөн гахай сар буюу XI/05-XII/04 хооронд, бич сар буюу VIII/09-IX/07 хооронд аливаад анхаарах.

Эрүүл мэндийн талаас: Уушги, зүрх, гэдэсний өвчин, яс бэртэх өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ОГТОРГУЙ суудалд суувал маш муу. Энэ жилдээ шар өнгийн эд, цагаан унаа, нохой, авах, тарваганы махнаас сэргийл. Зэс төмөр, хуримын эд авч болохгүй. Аливаа өндөр зүйлээс унаж гэмтэхээс болгоомжил.

эр1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
эм1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Анхаарах цаг нь: Өвлийн цагт барцадтай тул анхаарах, ялангуяа газар хөлдөх цагт.

Эрүүл мэндийн талаас: Сэтгэл хямарч, өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

УС суудалд суувал маш сайн. Энэ жилдээ хар, шар өнгийн эд шинээр авахгүй, гахай, загасны мах болон усанд үхсэн малын мах идэхийг цээрлэ. Мөн.ураг барилдах, хуурай ах дүү болоцохыг цээрлэ. Лус савдаг, усны аюулаас сэрэмжил.

эр1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
эм1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Анхаарах цаг нь: Ус үерлэх үед анхаар. Морь сар буюу VI/11-VII/09 хооронд болгоомжил.

Эрүүл мэндийн талаас: Бөөр, гэдэс, сав, үе мөч өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

УУЛ суудалд суувал муу. Энэ жилдээ ан гөрөө хийх, бохир идээ, нойтон мод огтлох, хар малгай хувцас өмсөхөөс болгоомжил. Зэр зэвсэг бүү ав.

эр1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
эм1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Анхаарах цаг нь: Өвс хатах, газар хөлдөх үе.

Эрүүл мэндийн талаас: Цангах, үс унах, яр шархны өвчнөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

МОД суудалд суувал муу. Энэ жилдээ мод хугалах, хутга мэснээс гэмтэх, хөх өнгийн эд авах, гөрөөсний мах идэхээс сэргийл. Хэл ам, хэрүүл маргаан хийхээс болгоомжил.

эр, эм1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Анхаарах цаг нь: Мод гөлөглөх болон шарлах үеэр болгоомтой байх.

Эрүүл мэндийн талаас: өвдөхөөс сэргийл.Элэг цөс, гэдэс, яр, хөлний өвчнөөс сэргийлэх.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

ХИЙ суудалд суувал маш муу. Энэ жилдээ шар өнгийн эд шинээр авах, Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Савдаг буюу газрын эзний хорлол, салхинаас гэмтэхээс болгоомжил.

эр1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
эм1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Анхаарах цаг нь: Хавар, намар ба үхэр сар буюу I/03-II/02 хооронд анхаар.

Эрүүл мэндийн талаас: Чих, мэдрэлийн өвчин, мэдрэлийн ядаргаа, зүрх өвдөхөөс сэргийл.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

МЭНГЭНИЙ ЗАСАЛ

• 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012, 2021 оны хүмүүс 6-цагаан мэнгээ голлохоос гадна 9-мэнгэ тус бүртэн эрхшээсэн мэнгэний засал хийлгэнэ. Үүнд:

  • 1-ЦАГААН мэнгэ эрхшээсэн бол-Ариун бус, бузар болон хуримын, оршуулгын идээнээс сэргийл. Толгой, нүдний өвчн тусаж магад. Хэрүүл тэмцэл, өс хонзонгоос хол явж, Ариун сан олон уншуул. Түй өргүүл.
  • 2-ХАР мэнгэ эрхшээсэн бол- Өвчин, гэнэтийн осол гарч болзошгүй. Хар өнгийн эд бусдаас авах ба харанхуй шөнөөр явахаас сэргийл. Ширнэн, Чогжүмүнсэл, Догсүн уншуулах.
  • 3-ХӨХ мэнгэ эрхшээсэн бол- Газар шороо, дархны үйлийг цээрлэ. Хавдах, бөөрний өвчнөөс сэргийл. Зүгдор, Ширнэн уншуулж, Сац тавих, суварга сэргээх болон суварга барихад хандив гар бие оролцох.
  • 4-НОГООН мэнгэ эрхшээсэн бол- Лус савдгийн ба хэл амны гэмээс сэргийлэн анхаар. Уул ус хөндөх, андгай тангараг тавихыг тэвч. Лүмбэнгарбу, Лусын сан уншуулж, Усан балин өргө.
  • 5-ШАР мэнгэ эрхшээсэн бол- Банди болон бөөгийн эд хэрэглэл, халдварт өвчнөөс сэргийлэх. Жавши, Жамбалсанжид, Сундуй уншуул.
  • 6-ЦАГААН мэнгэ эрхшээсэн бол- Хурим найрын идээ, ариун бусаас сэргийл. Сундуй, Нити, Доржнамжим уншуул. Нялхаст буюу ядууст өглөг өг.
  • 7-УЛААН мэнгэ эрхшээсэн бол- Яр шарх, цусны элдэв өвчнөөс сэргийлэх. Улай үзэх, ууланд авирахыг цээрлэ. Ширнэн уншуулж, золиг гарга. 4 гэлэнд эсвэл хурал номын газарт гүнцэг өргө.
  • 8-ЦАГААН мэнгэ эрхшээсэн бол- Тэнгэр асури хилэгнэх гэмтэй. Ариун бус зүйл, бэлбэрсний идээ унд, үхээрийн газрын бузраас сэргийл. Бурхан сахиусаа тахиж, Лам багшаа дээдлэн, өргөж хүндэл.
  • 9-УЛААН мэнгэ эрхшээсэн бол- Улайн газарт явах, бусдын хуучин эд хувцас авахыг цээрлэх. Гэнэтийн эдийн гарзтай тул Даллага, Норжмаа сүн уншуул, сүлдээ дуудуулах.
This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

УРВАСАН ЖИЛИЙН ҮР

Огторгуйн үүд нээгдэхэд – Уул хаданд авирах, байшингийн дээвэрт мацахыг цээрлэх. Шинээр нохой бүү ав. Андгай тангараг үүсгэх, ам алдахыг цээрлэ. Толгойн өвчин хөдлөхөөс сэргийл. Намхайнинбу, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт уншуулах.

Газрын үүд нээгдэхэд – Лус савдгийн хорлол, хүмүүний хөнөөл ирэх ба газар шороо хөндөх малтах, мод чулуу хугалж булгалах, ус лусыг бохирлож бузартуулахыг цээрлэ. Саейнинбу, 8-гэгээн, Лү бангон, Лүмбэнгарбу уншуулах.

Яс тасрахын үүд нээгдэхэд – Хэрүүл тэмцэл, хэл амны гай, хулгай дээрмээс сэргийл. Зарга тэмцэл, мөрийтэй тоглоомыг тэвч. Дорждэрэм, Хамчунагбу, Чойжалын ганшиг, Дүгжүү уншуулах.

Хагацахын үүд нээгдэхэд – Ойр дотныхон ба нөхдөөс эвдрэлцэхийн гэмтэй тул хэрүүл тэмцэл, өш хонзонг тэвч. Дашдондүв, Алтангэрэл, Доржнамжим уншуулах.

Үгүйрлийн үүд нээгдэхэд – Сэтгэл санаа амгалангүй болж, эд малын гарз гарахын гэмтэй учир алс холд явах, худалдаа наймаа хийхдээ анхааралтай яваарай. Засал нь: Сац мянга тавь, Дашзэвэг Дашдондүв уншуулах.

This image has an empty alt attribute; its file name is logo-tv.png

Цахимаар засал хийлгэх


Та хийлгэвэл зохих заслуудыг энд дарж захиална уу?
Цахим айлтгалын захиалгыг Сайн Номуун Хийдийн лам хуваргууд хүлээн авч засал номыг хийнэ.