САЙН НОМУУН ХИЙДИЙН

ӨДӨР ТУТМЫН БОЛОН

ДҮЙЧИН ӨДРҮҮДЭД ХУРАХ

ХУРАЛ НОМЫН НЭРС

Буддын шашны уншлага залбирал бол өөрсдийн дээд Лам багш, Будда, Бодьсадва тэргүүтэн нараас номын адистэдийг хүсэх болон ивгээл тусламж хүсч залбирдаг зан үйл юм. Залбирал нь хамаг амьтны тусад болон оюун санааны зорилго болох гэгээрэлд хүрэхэд саад болж буй ертөнцийн буюу гадаад тотгор, өөрийн дотоод сэтгэлийн атгаг тотгор, нууц тотгор саад бэрхшээл нөхцөл байдлыг арилган амирлуулах зорилгоор хийгддэг. Гаднын буюу өөр бусдаас хамаарсан тотгор нь нийгмийн аливаа харилцаа, амьдрал ахуй гэх мэт өдөр тутмын амьдралд нөлөөлдөг. Дотоод саад бэрхшээл нь эрүүл мэнд буюу сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Төрөлхийн билэг билгүүн, оюун ухаан буюу урьд насны авъяас, сайн дадлыг олж авахад нууц саад тотгор бэрхшээлүүд саад болдог. 

Өдөр тутмын хурал уншлага – Манай хийд нь өдөр бүр Цогчин хурал буюу Дээдэс мэргэдийн магтаал, даатгал, ерөөл зэрэг олон зүйлийн уншлагыг багтаасан чуулганы хурлыг хурдаг.

Дарь эхийн мандал шива – Дарь эх бол бүх Будда, Бодисатва нарын үйлсийн эх, бодит байдлын билэг ухаан тул “Бүх Буддагийн эх” гэж нэрлэдэг. Дарь эх нь бидний амьдрал үйлс, бодол бясалгалд тулгарч буй дотоод болон гадаад олон саад бэрхшээлийг даван туулахад туслах, оюун санааны гэгээрлийн тасралтгүй хөгжилд номыг амжилттай хэрэгжүүлэхэд туслах бөгөөд Дарь эхэд өргөх магтаал, хүсэлт уламжлалыг багтаасан уншлага болно.

Ажил үйлсийг түргэн бүтээх, жирэмсэн эхэд учрах элдэв тотгор бэрхшээл зовлонг хөнгөлөх, арилгах, эсэн мэнд амаржуулах, эх хүүхдийн амар амгаланд, айл өрхийн заяа буяныг арвитгах, өвчин зовлонгүй байлгахад.

Сандуйн жүд – Хилэнц нүглийг ихээр арилгаж, буяныг цаглашгүй хураана. Элдвийн осол аюулаас хамгаална. Өвчин зовлон хийгээд муу заяаны зовлонгоос аварна. Аян замд саад осолгүй зорчиход тус ихтэй. Сандуйн жүд судрыг уншиж байгаа газрын салхин доогуур гарсан төдийгөөр муу заяанд унадаггүй агуу адистид орших, осол аюул бүхнээс зайлуулахад. Осол аюул бүхнээс зайлуулахад хуруулна.

Оройн ерөөл – Нас нөхчигсдийг сайн төрөлд төрүүлэх хойтын буянд зориулсан дэлгэрэнгүй их ерөөлийн хурал юм. Хойд насны буянд болоод амьдын хэмжээлшгүй буяны чуулганыг үйлдэх.

Нас барсан хүмүүсийн хийбодь-сүнслэг оюун санааг тайвшруулахад нь туслах, мөн нас барсан хүмүүст оюун ухаанаа буюу сүнслэг сэтгэлээ зуурдын зовлонгоос ангижрах, дахин төрөх, ертөнцийн зовлонгоос гэтлэх, гэгээрэх өндөр түвшинд удирдан чиглүүлэхэд нь туслахын төлөөнөө залбирал  үйлддэг.

Сахиусны тахилга – Арван догшид буюу Жигжэд идам, Очирваань идам болон Итгэлт Гонбо, Дамдин Чойжил, Балдан Лхам, Гонгор, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх номыг тэтгэгч сахиус бурхадыг урин залж, дээдлэн хүндлэн тахиж, өглөгийн эзэн болон хамаг амьтны ажил үйл, амьдрал ахуйг даатган хурдаг бясалгал уншлага.