Зал заллага

Лам нарын танилцуулга

Үүсгэн байгуулагч, Их Хамба лам

Сайнбуянгийн Нэргүй

Tовч намтар, бүтээлүүдээс

1990-1992 онд Гандантэгчэнлин хийдийн шашны сургууль,
1994-1998 онд Энэтхэгийн Дарамсала хотын буддын гүн ухааны институт,
1998-2001 онд АНУ-ын Лос-Анжелес хотын Буддист коллеж,
2001-2005 онд АНУ-ын Дорно дахин судлалын институтэд “Буддизм ба Орчин үе” сэдвээр Доктор (Ph.D),
2006 онд Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэнд “Буддизм өнөөгийн Монголд” сэдвээр судлаач профессор тус тус хамгаалсан.
Азийн Бурханы шашинт улс орнууд болох Япон, Тайланд, Шри-Ланк, Вьетнам, Лаос, Камбожи, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсуудад судалгаа шинжилгээний ажилд оролцож, мэргэжил дээшлүүлснээс гадна Франц, Герман, Англи зэрэг европын улс орнуудад бурханы шашны сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг эрхлэн зохион байгуулж, Буддизмын холбогдолтой “6-р Далай лам Цаянжамцын Хайрын дуунууд”, “Рашааны шимт дуслууд”, Зүүдний тайлал”, Буддизм дэлхий дахинаа”, Амьдрах ухаан”, Бурханы шашинтан байхын утга учир”, Бурханы шашин ба Монгол ёсон”, Жарун Хашор суваргын түүх”, Таны төөрөг 12 жилд” зэрэг ном бүтээлүүдийг эрхлэн нийтийн хүртээл болгосноос гадна бурханы шашны сургалт судалгаа, танин мэдэхүйн чиглэлээр 20 гаруй тайлбар тайллыг эрхлэн хэвлүүлсэн билээ. Одоо “Сайн Номуун” хийдийн хамба ламаар ажиллаж байна.


Хамба лам

Ц.Нинжхорол

1977-1982 онуудад Монголын Бурхан Шашны Их сургууль, 1982-1989 онуудад Монголын Бурхан Шашны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллаж, зурхайч лам Доржжанцан, Тэрбиш багш нараар зурхайн ухаан заалгаж, 1991 он хүртэл Далай Ламын дэргэдэх “Эм зурхайн дацан”-д суралцан төгсөөд Гандантэгчэнлин хийдийн хамба ламын нарийн бичгээр ажиллаж байсан ба 2010 оноос Сайн Номуун хийдийн зурхайч ламаар ажиллаж байсан.
2019 онд хурлын тэргүүн лам болж, одоо “Сайн Номуун” хийдийн Хамба ламын албыг хашаж байна.


Төвд лам

Гэвш Самданжамц

Төвдийн баруун хойд Амдо нутагт мэндэлсэн бөгөөд бага наснаасаа эхлэн Төвдийн Амдогийн “Жицан” хийдэд олон жил шавилан сууж шашны гүн ухааны номлолд суралцаж байгаад 1992 онд Энэтхэг Улсын “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд морилж тэндээ арван есон жилийн турш гүрэм дором арга заслын нимба бясалгалд суралцан дацангийнхаа олон арван лам нарт шашны сургаал номлол зааж сургахын зэрэгцээ шашны гүн ухааны Лхаарамбын дамжаанд суралцан улмаар “Сайн Номуун” хийдийн урилгаар тус хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд “Шашны гүн ухааны хичээл” заахаар морилон ирсэн. Одоо тус хийдийн Ахлах Ловон ламаар сууж байна.

Төвд лам

Гэвш Андуг

Гэвш нь бага наснаасаа Төвдийн Амдо нутгийн сүм хийдүүдэд шавилан сууж хожим нь Энэтхэг улсын Гоман дацанд шилжин суралцаж байгаад шашны гүн ухааны чиглэлээр гэвшийн дамжааг амжилттай дүүргэж Гоман дацандаа гүн ухааны чиглэлээр багшилж байсан. 2008 онд “Сайн Номуун” хийдийн урилгаар тус хийдэд морилж сүсэгтэн олонд буяны үйл хийж байгаа бөгөөд “Сайн Номуун”хийдийн “Унзад” ламаар ажиллаж байна.

Тамгын лам

Н.Болдбаатар

Нэргүй овогтой Болдбаатар нь 1985 онд төрсөн. 2003 онд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийг төгссөн. 1998-2002 онд Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Гурван Эрдэнэ” шашны дунд сургуульд 4-жил суралцахын зэрэгцээ хийдийн хурал уншлага, өдөр тутмын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож, унзад ламын үүргийг гүйцэтгэхийн хажуугаар сургуулиа амжилттай төгссөн. 2007 онд МУ-ын ШУТИС-ын тэнхимд “Сансрын геодези- Астрономич” мэргэжлээр 4 жил суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. 2011-2015 онд гадаад, дотоод, ОУ-ын байгууллагын санхүүжилттэй Улсын чанартай автозамын төслүүд дээр teamleader-ын багт харъяалагдан ажиллаж байсан. 2007-2011, 2015-оноос өнөөг хүртэл төрөлх хийддээ буян номын их үйлд шамдан ажиллаж байна. Тус хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны сургалттай ЕБС-д уншлага номын багшаар мөн ажиллаж байгаа.

Дэд хамба лам

Б.Батхишиг

Гэсгүй лам

Т.Пүрэвдорж

1982 онд Говь-Алтай аймаг, Баян-уул суманд төрсөн. Говь-Алтай аймгийн 2-р 10 жилд суран төгссөн. 1997 онд Завхан аймгийн “Дэчин Даржаалин” хийдэд шавилан суралцаж 2000 оноос Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж, 2004 онд Бүгд найрамдах Энэтхэг улс Карнатака мужад байрлах “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд 4 жил “Намдил”-зиндааг амжилттай төгсөж ирсэн.Өдгөө Налайх дүүрэгт “Сайн номуун” хийдийн “Гэсгүй”ламаар ажиллаж байна.

Багш лам

Г.Эрдэнэзаяа

1981 онд Налайх дүүрэгт төрсөн. 1989-1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1994 онд Сайн Номуун хийдэд шавилж орон, улмаар 1999-2002 онд Энэтхэг улсад Буддын Диалектикын институт болон “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд суралцсан. 2005-2006 онд Энэтхэгийн элчин сайдын яамны Хинди хэлний курс, 2019 онд Түвдийн Буддын шашны их сургуульд суралцсан. Түвд, англи, хинди, орос хэлний мэдлэгтэй. Сайн номуун хийдийн лам, “Чандмана Эрдэнэ” шашны дунд сургуулийн орчуулгын багшаар ажиллаж байна.

Хурлын лам

Бум-Эрдэнэ

Short Description

Унзад лам

Б.Отгонтөгс

1997 оны 1-р сарын 28-нд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн. 2004-онд “Сайн Номуун” хийдэд анх шавилан сууж бурханы сургаал, эрдэм номд суралцаж эхэлсэн. 2008-онд “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны дунд сургуульд суралцаж байгаад 2011 онд Энэтхэг улсын “Балдан Брайвун Даш Гоман” дацанд буддын гүн ухааны чиглэлээр суралцаж амжилттай төгсөөд, 2015 онд буцаж ирсэн. Мөн БНХАУ-ын ТӨЗО-ны Буддын их сургуульд 2018 хүртэл суралцсан. Одоо тус хийдийн унзад ламаар ажиллахын зэрэгцээ “Чандмань Эрдэнэ” шашны сургалттай ЕБС-ийн сургуульд шашны хичээлийн багшилж байна.

Хурлын лам

Ариунболд

Short Description

Хурлын лам

Г.Дөлгөөн

 2000 оны 1-р сарын 21-нд Налайх дүүрэгт мэндэлсэн. 2002 онд Налайх дүүргийн тэргүүний 23 дугаар цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг, 2006 онд Налайх дүүргийн ”Голомт цогцолбор” сургуульд суралцаж эхэлсэн. Суралцах хугацаандаа сургуулийн дүүргийн болон улсын олимпиадад удаа дараалан байр эзэлж байсан. 2006 оноос 2015 он хүртэл 10-дугаар ангийн боловсрол эзэмшиж, Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдэд 2015 онд шавилан суусан. Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд суралцаж 2016 онд сургуулиа амжилттай, онц дүнтэй төгсөж шашны бүрэн дунд болон суурь боловсролын бүрэн дундын гэрчилгээ авсан. 2016 оноос Бүгд Найрамдах Энэтхэг улсын Карнатка мужид байрлах “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд Намдэлийн 4 жилийг амжилттай төгсөж, өдгөө Парчингийн 6-жилийн хоёрдох жилдээ суралцаж байна. “Сайн Номуун” хийддээ хурал номын буяны үйл ажиллагаанд туслан хурлын ламын үүргийг гүйцэтгэж байна.

Хурлын лам

Ч.Пүрэвсүрэн

2002 онд УБ, Налайх дүүрэгт төрсөн. 2008-2010 он хүртэлх хугацаанд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуульд сурч байгаад 2010 онд “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд элсэн орж, 2017 оноос 2018 он хүртэлх хугацаанд БНХАУ-ын Төвөд Хятадын нэгдсэн сургуульд суралцан төгсөж ирсэн бөгөөд 2019 онд “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дүнд сургуулиа төгссөн.
Удалгүй 2019 оноос Хятад улсын Хайнан мужид байрлах “Nanhai fo xue yuan” буддист академид эрдмийн зэргээ ахиулан 1жил суралцан төгсөж, одоо Налайх дүүргийн “Сайн Номуун” хийддээ хурал номын буяны ажилд туслан шавилан сууж байна.

Хурлын лам

Ж.Жамбалсанжид

 2002 оны 4-р сарын 25-нд Өвөрхангай аймгийн хужирт суманд төрсөн. 2010 онд Улаанбаатар Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Чандмань эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд элсэн орж онц сайн дүнтэй төгссөн.
2015 оны 4-сард Бүгд Найрамдах Энэтхэг улсын Карнатака мужид байрлах “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд гүн ухааны чиглэлээр 4 жилийн хугацаанд (Намдил) суралцаж амжилттай төгссөн ба 2 жил дарааллан онц дүнтэй төгсөж 2019 онд Монголдоо ирсэн болно.
2019 ондоо Хятад улсын Хайнан мужад байрлах “Nanhai fo xue yuan” буддист академид эрдмийн зэргээ ахиулан 1 жил суралцан төгсөж ирээд Одоо Налайх дүүргийн “Сайн Номуун” хийддээ хурал номын буяны ажилд туслан шавилан сууж байна.

Хурлын лам

Ж.Энхбуян

2001 онд Налайх дүүрэгт мэндэлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг гэртээ бие даан аав ээжийнхээ тусламжтай эзэмшин, Чингэлтэй дүүргийн 58-р сургуульд 2 дугаар анги хүртэл суралцсан. 2009 онд Налайх дүүргийн “Сайн Номуун” хийд “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд 3-р ангиасаа элсэн шавилан сууж эхэлсэн. Суралцаж байх хугацаандаа хичээл зүтгэл нь өндрөөр үнэлэгдэж 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Каранатака мужид байрлах “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд суралцаж Намдилын 4 жил, мөн Парчингийн 6 жилийн гурав дахь жилдээ суралцаж байна. Мөн 2015 онд шашны бүрэн дундыг онц дүнтэй төгсөн шашины бүрэн дундын гэрчилгээг хүлээн авсан. Одоогоор Сайн Номуун хийддээ хурал номын буяныг үйлдэн хийдийнхээ үйл ажилгаанд оролцон, голч ламын үүргийг гүйцэтгэж байна.

Хурлын лам

С.Бунчинсүрэн

Налайх дүүрэгт төрсөн. 2006 онд сургуулийн өмнөх мэдлэг, 2006 онд 109 дүгээр бага сургуульд суралцан суурь боловсролыг эзэмшсэн. 2009 онд Налайх дүүргийн Сайн Номуун хийдэд шавилан сууж “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд суралцаж эхэлсэн. 2017 онд сургуулиа төгсөн шашны бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээг авч онц сайн дүнтэй сургуулиа дүүргэсэн. Одоог хүртэл Налайх дүүргийн Сайн Номуун хийдэд хурлын ламын албыг хашин ажиллаж суралцаж байна.

Хурлын лам

Б.Мөнх-Оргил

2003 онд Улаанбаатар хотод төрсөн. 2009- 2014 онд ЕБС-д 5 жил суралцан суурь боловсролыг эзэмшсэн. 2015 онд Налайх дүүргийн “Сайн Номуун” хиидэд шавилан сууж мөн “Сайн Номуун” хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд одоог хүртэл суралцаж байна. 2018 онд Бээжин дэх шашны сургуульд мэдлэгээ дээшлүүлэн суралцаж 2020 онд “Нанхай по шүэ юан” буддын академид суралцаж амжилттай төгссөн. Одоогоор Сайн Номуун хийдэд хурлын ламын үүргийг гүйцэтгэж байна.

Хурлын лам

Б.Ганбат

“Чандмань цогцолбор” сургуульд 2007 оноос 2011 он хүртэл бага сургуулийн боловсролыг эзэмшин сургуулиа онц дүнтэй дүүргэн, 2011 онд “Сайн Номуун” хийдэд шавилан суусан. Сайн Номуун хийдийн дэргэдэх “Чандмань эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд шашны бүрэн дунд болон бүрэн дундын боловсрол эзэмшсэн. Суралцах хугацаандаа урлаг спорт, олимпиадад оролцон амжилт үзүүлсэн. 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Карнатака мужид байрлах “Балдан Брайвүн Даш Гоман” дацанд шавилан сууж Намдэлийн 4-жилийг амжилттай төгсөж Парчингийн зургаан жилийн хоёр дах жилдээ суралцаж байна. Одоогоор Налайх дүүргийн “Сайн Номуун” хийддээ хурал номын буяны үйл ажиллагаанд туслан хурлын ламын үүргийг гүйцэтгэж байна.

Хурлын лам

Б.Бархүү

2002 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын амаржих газар айлын хоёр дахь хүү мэндэлсэн. 2007 онд Архангай аймагт Жүдийн хийдэд шавилан суусан. Мөн бүрэн дунд боловсролыг эзэмшихээр давхар суралцсан. 2015 онд Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдэд анх шавилан суралцаж мөн тус хийдийн дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд элсэн суралцаж, 2019 онд шашны бүрэн дундын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг авсан. “Сайн Номуун” хийдийн хурлын ламаар ажиллаж байна.