Дээдийн номын Өглөгийн эзэн болж буян хураах нь

Эрхэм сүсэгтэн та бүхэн минь

  • “Сайн Номуун” хийдийн хурал номын үйл ажиллагаа, өдөр тутмын зардал
  • Хийдийн дэргэдэх “Буян Номын Хүрдэн” ТББ-ын аливаа хүмүүнлэгийн ажлын санхүүжилт,
  • “Чандмань-Эрдэнэ” шашны сургалттай ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, шавь суралцагчдын эрдмийн үйлсэд материаллаг дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Сүсэгтэн олонд зориулсан “Бурханы шашны тайлбар хичээл” гэх мэт буяны үйлсэд зориулж хандив өргөн Өглөгийн эзэн болж, гэгээрлийн буяны үндсийг сэтгэлдээ тарьж, сайн үйлийн үр-авъяас хөрөнгийг өөртөө суулгах боломжтой.

Мөн дээрх буяны үйлсэд хандив өргөхөөс гадна хийдийн өдөр тутмын хурал уншлагын үеийн лам нарын хоол гүнцэгт зориулан хандив өргөж Өглөгийн эзэн болж болно.

  • Лам нарын хурлын чуулганд болон Шашны сургуулийн шавь сурагчдын үдийн хоолны өргөл /нийт 50 лам хуврагуудын нэг удаагийн хоол эсвэл бүтэн өдрийн хоолыг даах өглөгийн эзэн болох/.
  • Тус хийдийн Лам нарт болон шавь суралцагчдад өдөр бүр нийтийн зааланд цай хоолоор үйлчилдэг бөгөөд сүсэгтэн та нэг удаагийн хоол (өглөөний цай эсвэл үдийн хоол, эсвэл оройн хоол) эсвэл бүтэн өдрийн хоолны өглөгийн эзэн болох боломжтой. Хэрэв та аль нэгэн байдлаар өглөгийн эзэн болохыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай. Хоолыг залбирлын өргөлөөр ивээн тэтгэж болно. Өдөр тутмын уншлага залбирлын дараа үдийн хоолоор үйлчилдэг бөгөөд хурал уншлага, залбирлын үеэр өглөгийн эздэд зориулсан уншлага залбирлыг багтааж уншдаг болно. 

Эрхэм Та хандив өргөж Дээдийн номын Өглөгийн эзэн болохыг хүсвэл:

  • Хас банкны 5002332532 /Сайнномуун хийд/ тоот Данс руу мөнгөн шилжүүлэг хийж хандив өргөх боломжтой. / Хандив өргөхдөө гүйлгээний утган дээр өөрийн нэр, утасны дугаарыг бичиж үлдээнэ үү. Мөн 99053745 утсаар холбогдож болно/
  • Мөн доорх QR кодыг уншуулж Q-pay сонголтоор хандив өргөх боломжтой. /Хандив өргөхдөө гүйлгээний утган дээр өөрийн нэр, утасны дугаарыг бичиж үлдээнэ үү. Мөн 99053745 утсаар холбогдож болно/